Түшиг группын
хэмжээнд гадаад, дотоодын Их дээд сургууль төгссөн мэргэжлийн өндөр түвшинд
бэлтгэгдсэн 400 гаруй ажилтан, албан хаагчид байнгын ажлын байраар хангагдахын
зэрэгцээ ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх үүднээс ажилчдын орон сууц,
зуслангийн байрыг барих төслийн ажил эхлээд байна.
Түшиг группын ажилчид нь ажил мэргэжилдээ дур сонирхолтой, тогтвор суурьшилтай ажиллаж ирсний тод жишээ бол 5-10 жил ажиллаж байгаа ахмад ажилтнууд нийт ажиллагсдын 50 гаруй хувийг эзлэж байна. Тэдний дундаас хөдөлмөр бүтээл, ажил үйлсээрээ шалгаран Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугын одон- 2, Төрийн Дээд одон Алтан Гадас- 10, Хөдөлмөрийн хүндэт медаль-5, ХАҮТ-ын Хийморь одон-5, Худалдааны тэргүүний ажилтан-52 ажилтан шагнуулсан нь манай ажилчдын ажил мэргэжлийн ур чадвар, зэрэг дэв, чансааг илэрхийлж байна.