ГРУППИЙН ТУХАЙ

Түшиг группийн ууган компани болох Түшиг ХХК нь 1991 онд Бүрэн Бус Хариуцлагатай Компаниар бүртгүүлэн, 3 гишүүнтэйгээр байгуулагдсан Монгол улсын хувийн хэвшлийн анхны аж ахуйн нэгж байгууллагуудын нэг билээ. Түшиг групп нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 4,5-р хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний зориулалттай доороо Б1 давхартай, 5 давхар бүхий нийт 24000-28000 м2 талбайтай Түшиг групп-ын 30 гаруй тэрбум төгрөгний үнэ өртөг бүхий барилга, байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьсан байна.

1995 оноос гадаад дотоод худалдаа, барилга, үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, үйл ажиллагааныхаа хүрээнээс хамаарч тухайн цаг үедээ 250-300 хүртэл ажлын байр гарган ажиллуулж байсан.

Гадаад худалдааны салбарт Солонгос, Хятад, Герман, Франц, Щвейцарь, Англи, Америк зэрэг Ази Европын үлсуудтай бизнес харилцаатай ажиллаж байгаагийн дээр дэлхийн нэртэй томоохон фирмүүдийн хүнсний болон гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүнийг өөрийн орны хэрэглэгчиддээ танилцуулан тогтмол үйлчилж ирлээ.

Тус компани нь хүнсний өөртөө үйлчлэх дэлгүүр, гоо сайхны нэрийн барааны дистрибьютер дэлгүүр ажиллуулж байгаа бөгөөд эх орны ачаа тээврийн эргэлтэд багагүй хувь нэмэр оруулж байдаг томоохон байгууллагуудын нэг юм.

Тус компани нь хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллагаар 2001 онд, 2003 оны Шилдэг Брэнд сертификат, Найдвартай татвар төлөгч « А » үнэлгээтэй байгууллага, Шилдэг үйлчилгээний өргөмжлөл, Шилдэг Мерчиндайзингтай хамт олон, Сүхбаатар Дүүргийн талархал зэргийг авч байсан.

Тус компани нь 2001 оны хоердугаар хагасаас эхлэн нийслэлийн хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар Их Дэлгүүр – Бизнес Төвийн барилгын томоохон обьектийг өөрсдийн 100 %-ийн хөрөнгө оруулалтаар 30 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий барилгыг барьж 2010 онд ашиглалтанд оруулж, Монгол улсынхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, худалдаа үйлчилгээний салбарт томоохон хувь нэмрээ оруулж байгаа билээ.

Их дэлгүүрийн барилгын чанарыг Олон улсын стандартын түвшинд хүргэж,эх орны болон дэлхийн хөгжингүй орны тэргүүлэгч компаниудын шилдэг технологи, барилгын материалаар барьж, иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ажиллаж байна.

 

Түшиг групп нь цаашдаа барилга орон сууцны салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийхээр хэтийн зорилготой ажиллаж байна.